Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ онд манай тамирчдыг хүлээж буй чансаа өндөр тэмцээн уралдаанууд

2014-1-18
0
ЖИРГЭХ
  Олон улсын спортын тэмцээн уралдаануудад амжилттай оролцоно гэдэг улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах алтан боломж билээ. Энэ онд манай улсын тамирчдыг чансаа өндөр олон тэмцээн уралдаан хүлээж байна. Ингээд 2014 онд манайхны хүчээ сорих томоохон тэмцээнүүдээс та бүхэнд хүргье.
    Олон улсын спортын тэмцээн уралдаануудад амжилттай оролцоно гэдэг улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах алтан боломж билээ. Энэ онд манай улсын тамирчдыг чансаа өндөр олон тэмцээн уралдаан хүлээж байна. Ингээд 2014 онд манайхны хүчээ сорих томоохон тэмцээнүүдээс та бүхэнд хүргье.

20140113092447Монголчууд 13 дахь удаагаа өвлийн олимпод оролцохоор зэхэж байна

Ирэх хоёрдугаар сарын 7-23-ны хооронд болох "Сочи-2014" цагаан олимпод манай хоёр цаначин оролцох болзол хангаад байгаа билээ.

Олон улсын цанын холбооноос нэрлэсэн таван тэмцээнд 300-гаас дотогш оноо цуглуулж байж олимпийн эрх авах учиртай. Энэ нь мэдээж “Б” ангилалд хамаарна. Дээрх шалгуурыг давсан цанын ОУХМ Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар эх орноо төлөөлөн Сочиг зорих гэж байгаа юм. a5badf7c0ced37f2big“Турин-2006”, “Ванкувер-2010” олимпод мөн л хоёр цаначин өрсөлдсөнийг санах хэрэгтэй. Цагаан олимпийн буухиаг цаначид залгуулсан бөгөөд тэшүүрчид “Сочи-2014”-ийн эрхийн төлөө өрсөлдсөн ч өндөр босгыг давж чадаагүй юм.

Манай хоёр тамирчин саяхан хувцаснуудаа гардан авсан. Тодруулбал ёслолын хувцас нь "Гоёо" ХХК-ийн урласан  хар шар өнгөний хослол болсон ноолууран хувцас байгаа бол  тэмцээнд оролцох хувцсаараа тэд Японы алдарт “Мизүно” фермийг сонгожээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ахалсан Монголын баг тамирчид энэ сарын 30-нд Сочигийн зүг хүлгийн жолоо зална.

f3dc7521926ece16bigШирээний теннисний багийн ДАШТ

Японы Токио хотноо ирэх дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 5-нд ширээний теннисний багийн ДАШТ болно. Манайхан эмэгтэй, эрэгтэйчүүдийн бүтэн багаараа тус тэмцээнд оролцохоор зэхэж байгаа юм. Өнгөрсөн ДАШТ-ий “Е” ангилалд түрүүлж, зэрэглэлээ ахиулсан эрчүүд энэ жил “D” хэсэгт тоглоно. Чансаа ахих тусам өрсөлдөгчид чангардгийг санахад илүүдэхгуй. “Токио-2014” тоглогчдын маань хувьд 19 дэх ДАШТ. Дотоод нөөц бололцоогоо ашиглан, шигшээ баг байгуулсан Ширээний теннисний холбоо БНАСАУ-ын нэрт тоглогчийг дасгалжуулагчаар урьсан нь нүдээ олсон хэрэг байлаа. Өдгөө теннисчид “Оч” клубт байрлан, бэлтгэлээ базааж байна. Ингэж хүч сэлбэсний үр дүн айсуй ДАШТ-д гарвал МШТХ гадаад дасгалжуулагчтай хамтран ажиллах гэрээгээ сунгах аж.

Залуучуудын олимпийн II наадамbe1df3861c12d1edbig

“Наньжин-2014” залуучуудын олимпийн II наадам наймдугаар сарын 5-21-нд болох билээ. Дөрвөн жилийн тэртээ Сингапурын олимпоос хоёр аваргаа угтаж авсан монголчууд БНХАУ-д улам олон медаль хураах төлөвлөгөөтэй нь мэдээж. Өнгорсөн жил тус хотод зохиогдсон Азийн залуучуудын наадамд манайхан тааруухан оролцсон юм. 2013 онд Тайваньд болсон “Наньжин-2014”- ийн эрх олгох байт харвааны тэмцээний охидын 60 м-т хүрэл медаль хүртсэнээр болзлоо хангасан билээ. Чөлөөт бөх, жүдо, гимнастик, хүндийг өргөлт зэрэг спортын төрлийн эрх олгох тэмцээнүүд энэ онд болно.

Азийн XVII наадам

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд болно. 36 спортын 437 зай, жинд болох тус наадмыг шар тивийнхэн “Азийн олимп” гэж өндөр ач холбогдол өгдөг. Өнөр бүлээрээ оролдох спортын хамгийн том арга хэмжээ нь Инчоны наадам билээ.

c76ab215a53faa5dbigБуудлагын ДАШТ

Мэргэн буудагчид “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнүүдэд онч сорих жил. Хамгийн том тэмцээн есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гранада хотноо зохиогдох 51 дэх удаагийн ДАШТ билээ. Дөрвөн жилд нэг удаа болдог ДАШТ их олимпийн өмнөх том шалгуур гэдэг нь гарцаагуй. ОУХМ Ц.Мөнхзул, Н.Баяраа тэргүүтэй шилдгүүд өндөр амжилт гаргах зорилго өмнөө тавиад байна. Тус тэмцээнээс олимпийн эрх олгох билээ. АНУ-ын Форт- Беннин хотноо гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 3-нд болох Дэлхийн цомын цуврал тэмцээнээс эхлэн мэргэн буудагчид том тэмцээний галын шугамд өрсөлдөнө. Тэгвэл “Наньжин-2014” залуучуудын олимпийн эрх олгох Азийн АПГГ гуравдугаар сарын 7-13-нд Кувейтэд болно.

Хүндийг өргөлтийн ДАШТ
хүндийг өргөлт

Казахстаны Агшаты хотноо арваннэгдүгээр сарын 8-16-нд болох хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Риогийн олимпийн эрхийг олгох юм байна. Монголын хүндийг өргөлтийн холбооноос хоёроос доошгүй эрх авах зорилт тавьжээ. “Афин-2004”, “Бээжин-2008”- д эх орноо төлөөлөн, гавьяат тамирчин Н.Баярмаа хүч сорьсон түүхтэй. Харин Лондоны олимпод энэ төрөлд тамирчнаа сойж чадаагүй юм. МХӨХ залуу тамирчдаа дэмжих чиглэлийн ажил ч зохион байгуулж буй. Тиймдээ ч Наньжиний олимпоос энэ төрөлд медальтан төрүүлэхийг зорьж байна. Залуу тамирчин Анхцэцэгт тэд ихээхэн найдлага хүлээлгэж байгаа юм.

жүдочдынЖүдогийн ДАШТ

Өнгөрсөн жилийн жүдогийн ДАШТ-ээс анхны эмэгтэй аварга төрсөн билээ. 2014 онд тэд ямархуу тэсрэлт хийх бол? Жүдогийн ДАШТ ирэх наймдугаар сарын 25-31-нд ОХУ-ын Челябинскт зохиогдох юм.

Энэ өдрүүдэд болж байгаа УАШТ-ээс шинэ аварга цөөнгүй мэндэлж буй. Жүдочид 2014 онд уламжлал ёсоороо “Их дуулга”, “Мастерс”, Гран при тэмцээнүүдэд өрсөлдөх билээ. Түүнчлэн “Чингис хаан” гран при тэмцээн Улаанбаатар хотноо болно.

Чөлөөт бөхийн ДАШТ


чөлөөт өөОлон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ноос чөлөөт бөхийн, ДАШТ-ийг ирэх есдүгээр сарын 8-14-нд Узбекистаны Ташкент хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил Будапештийн дэвжээнд бужигнуулсан бөхчүүд Ташкентийг “дайлаар мордохдоо” амжилтаа ахиулах зорилго тавьсан нь мэдээж. Чөлөөт бөхийнхөн өдгөө Орхон аймаг дахь Олимпийн баазад хүч сорьж буй. Энэ сард ч тэд хилийн чанадад өрсөлдөх юм.

Спортын гимнастикийн ДАШТ

Залуучуудын олимпийн анхны аварга Г.Эрдэнэболд тэргүүтэй тамирчид есдүтээр сарын 3-12-нд БНХАУ-ын Наньжин хотноо болох ДАШТ-д хүч сорино. Гурван жилийн тэртээ манай гурван гимнастикч Японы Токио хотноо өрсөлдсөн билээ.

86a81cacf445a79cbigТуялзуур сэлэмний ДАШТ


Ирэх наймдугаар сарын 5-13-нд туялзуур сэлэмний ДАШТ ОХУ-ын Казань хотноо болно. Манай улсад сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа энэ төрлөөр хичээллэгчдийн хүрээ тэлсээр байгаа билээ. Тиймээс хойд хөршид болохДАШТ-д өрсөлдөх биз ээ.

Эцэст нь гэж хэлэхэд дээрх тэмцээн уралдаануудад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    11 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    23 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    1 цаг 5 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    1 цаг 57 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    2 цаг 7 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    2 цаг 10 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    2 цаг 29 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    2 цаг 41 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    2 цаг 48 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    2 цаг 56 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    3 цаг 0 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    3 цаг 3 мин
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
    3 цаг 15 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
    3 цаг 27 мин
  • Неймар 34 насандаа Бразилын шигшээ багаас зодог тайллаа
    3 цаг 29 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 31 мин
  • Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
    3 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
    3 цаг 46 мин
  • Сенегалын шигшээ багийн хөлбөмбөгийн холбоо нутаг буцах нислэгийн тийзээ захиалаагүйн улмаас багийн бүрэлдэхүүн АНУ-ын Сиэтл хотод гацжээ
    4 цаг 0 мин
  • Мексик vs Англи: Дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээж буй супер тулаан
    4 цаг 19 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК