
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ө.Цэрэнчунт ОХУ-д дуурийн дуулаачийн мэргэжлээр зургаан жил суралцаад иржээ. Тэрбээр тэнд юу сурч, мэдсэнээ тайлагнахаар өнөөдөр "VIP 100" тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолт нь түүний диплом хамгаалах бие даасан концерт бөгөөд цэвэр дуурийн уран бүтээл дуулагдахаараа онцлогтой юм байна. Тоглолт “IVY” ресторанд болно.
“VIP 100” тоглолтод түүний багш “Маринский” театрын гоцлол дуучин Маргарита Иванова хамтран оролцож байгаа бөгөөд мөн төгөлдөр хуурчаар Испанид олон жил уран бүтээл туурвиж буй Монголын шилдэг төгөлдөр хуурчдын нэг С.Саянцэцэг оролцох юм байна.
Т.Энхэлээ