Авто спортын олимп гэгддэг Дакар раллид манай улсаас оролцож буй ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатар амжилттай уралдаж бариандаа орсон байна. Тэрээр 180 хувийн дугаартай тус тэмцээнд оролцсон бөгөөд сүүлийн буюу Чилийн гараанд ийнхүү амжилттай оролцжээ. Манай тамирчин нийт гурван улс дамжисан 13 хүнд хэцүү үеийг туулсан юм. Мотоциклын төрөлд Ази тивээсээ оролцсон тамирчдаас цор ганцаараа тэмцээнийг амжилттай дуусгасан бөгөөд нийлбэр цагаараа 60-р байрт бичигдлээ. Тэсвэр хатуужил шаардсан тус тэмцээнд эх орныхоо төдийг Ази тивийнхээ нэрийг өндөрт өргөсөн тамирчиндаа баяр хүргье. Мөн тус тэмцээн манай улсаас ОУХМ Намчингийн Лхамаа, Хадбаасангийн Батболд нар оролцсон. Х.Батболд гуравдугаар гараанд мотоцикль эвдэрсэн учир тэмцээнийг орхисон. Харин ОУХМ Н.Лхамаа тав дахь гараанд төөрч, барианд хүрэхэд 70 км дутуу байхад бензин дуусч тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)