Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит 2013-2014 оны лигийн тоглолтын аваргаар “Төмөр Транс” баг шалгарлаа. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-нээс нэгдүгээр сарын 19-ний хооронд үргэлжилсэн найм дахь удаагийн лигийн тоглолт “Оч” клуб дээр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд шилдэг зургаан баг оролцсоноос Ц.Гантулга эзэнтэй “Төмөр Транс” баг тэргүүлсэн бол Сурахбаяр эзэнтэй “Грандфин”, Ц.Өлзийсүх эзэнтэй “Таны зам” багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Найм дахь удаагийн лигийн тоглолтын аварга “Төмөр Транс” багт улсын аварга Э.Лхагвасүрэн, Б.Эрдэнэсувд болон Рой Хонг Сонг тэргүүтэй залуу тоглогчид багтсан бол “Грандфин” багт улсын аварга Б.Баярмагнай, бүх ард түмний XIII их наадмын дэд аварга А.Анх-Эрдэнэ, ОУХМ Я.Бэгз болон шилдэг залуу тамирчид багтжээ.
Багийн дүн:
Алтан медаль: Ц.Гантулга эзэнтэй “Төмөр Транс” баг
Мөнгөн медаль: Сурахбаяр эзэнтэй “Грандфин” баг
Хүрэл медаль: Ц.Өлзийхүү эзэнтэй “Таны зам” баг
Дөрөвдүгээр байр: Одончимэг эзэнтэй “Бласт” багууд тус тус шалгарлаа.
24tsag.mn



















































