
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Испанийн “Ла” лигийн 20 дугаар тойргийн тоглуултууд явагдаж өнгөрлөө. Лигийг тэргүүлэгч Атлетико болон Барселона багууд өмнөх тойрогт хоорондоо таарч гоолгүй хуурай тэнцсэн. Тэгвэл энэ тойрогт тус багууд өөр өөрсдийн учраагаа мөн л баралгүй мөн л хорё оноо алдсанаар лигийн өрсөлдөөн Барселона, Атлетико Мадрид, Реал Мадрид гурван багийн хооронд маш ширүүн болж эхэллээ. Тус багууд оноо алдсан хойгуур Реал Мадрид клуб Вэтис клубыг 5:0 –ээр хожисон юм. Тэд ийнхүү олдсон сайхан боломжоо ашиглаж чадсанаар тэргүүлэгчээс ердөө ганцхан оноо дутуу болж хүснэгтийн гуравдугаар байранд бичигдэж байна.
24tsag.mn