
Өнгөрсөн амралын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл ихээр үйлдэгджээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо бусдад зодууллаа гэсэн дуудлагаар цагдаагийн байгууллага очиж шалгахад уг хороонд оршин суух 33 настай иргэн Б нь хамтран амьдрагч Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 27 настай Г-г зодож, танхайрсан байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн энэ сарын 18-нд Баянгол дүүргийн наймдугаар хороонд оршин суух иргэн "Манай хамтран амьдрагч 23 настай, эрэгтэй Б гэгч нь гэр бүлийн маргаанаас болж намайг зодож, толгойнд гэмтэл гаргалаа" гэж гомдол мэдүүлж ирсэнийг нь Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Энэ өргөдлийг нь 21 настай эмэгтэй Н гэгч гаргажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)