Загвар өмсөг, дизайнер Г.Золцэцэг буюу Катя Зол “Мercedes Benz New York fashion week” загварын долоо хоногт улсаа төлөөлөн оролцох гэж байна. Тус загварын долоо хоног нь АНУ-ын Нью-Йорк хотноо ирэх хоёр сарын 6-13-ны хооронд болох бөгөөд олон улсын хамгийн том, шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулдаг аж.
Нью-Йоркийг зорих багт 20 гаруй хүн багтаж байгаа бөгөөд Hero entertainment, дизайнер Г.Золцэцэг, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд , загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон “Матрикс” салон, UBS телевизийнхэн энэхүү багт багтаж байгаа гэнэ.
Катя Зол энэ наадамд зориулан үндэсний загварыг илтгэсэн гурван коллекц урлан танилцуулах гэнэ. Эдгээрийг зөвхөн ноос ноолуур, нэхий ,эсгий, сарлагын хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр хийлгэж байгаа аж.




















































