
Испанийн алдарт Барселона клуб Бразилын залуу од Неймарыг багтаа авсаныхаа төлөө шийтгэл хүлээж магадгүй гэж “Марка.ком” мэдээллээ. Учир нь өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор түүнийг худалдаж авахдаа Барса 97 сая евро төлсөн байж болзошгүй гэнэ. Энэ мэдээллийн үнэн эсэхийг УЕФА –гаас албан ёсоор шалгахаар болжээ. Барса энэхүү наймааны үнийг 57 сая хэмээн олон нийтэд зарласан билээ. Хэрвээ тэд худал мэдүүлсэн нь батлагдвал УЕФА болон Испанийн хууль дүрмийг зөрчсөн томоохон асуудалд орох бөгөөд Аваргуудын лигт хоёр жил тоглох эрхийг нь хасч Ла лигт 22 оноо хасуулах гэнэ.