
НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн
статистик мэдээллээр 2013 онд олон улсын жуулчдын тоо 1 тэрбум 87 саяд
хүрч өмнөх оноос 52 саяар буюу 5 хувиар өссөн байна. 2014 оны хувьд
аялал жуулчлалын салбар дахин 4-4,5 хувийн өсөлт үзүүлэх урьдчилсан
таамаг гарсан аж.
2013 онд жуулчдын тоо хамгийн өсөлттэй байсан бүс
нутгуудад Ази, Номхон далайн бүс /6%/, Африкийн бүс /6%/ орсон байна.
Зүүн Өмнөд Азийн дэд бүс 10 хувийн өсөлтөөр тэргүүлсэн байна.