УДЭТ-ын уран бүтээлчид удахгүй болох цагаан сарыг тохиолдуулан түүхэн жүжгүүдээр бэлэг барьж байна.Тэд энэ сарын 26-нд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" жүжгийг тоглохоор төлөвлөжээ.
Жүжиг Арчугт хаанд их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нь нэг өдөр хэдхэн хормын зайтай хоёр нуган үр төрүүлэн өгч буйгаар эхэлдэг. Гэвч энэ нь хаанд хурмас тэнгэрийн даажигнал мэт санагдаж, их хатныхаа хүүг өөрийнхөө үр биш хэмээн боддог. Энэ бүтээлд Монголын төрт ёс, түүхэн уламжлалын тухай өгүүлдэг аж.
А.Анар





















































Сэтгэгдэл (6)