
Тодруулбал уг тоглолтын орлогыг “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн дэргэдэх “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд 100 хувь хандивлах аж.
Хандивын тоглолтонд эх орондоо түр хугацаагаар ирээд буй МУГЖ Д.Алтанхуягаас гадна СТА Б.Саруул, СТА А.Өлзий-Орших тэргүүтэй УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглоно.
Бүжгэн жүжиг энэ сарын 26-нд 17.00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглогдох юм. Иймд та бүхэн дэлхийн сонгодогийг үзэж сонирхохын сацуу Монголын бяцхан үрсийн төлөөх сайн үйлсэд хувь нэмрээ оруулаарай.
Тасалбарын үнэ 50,000 төгрөг бөгөөд 88050490, 99267022, 98256882 зэрэг утсуудаар холбогдож захиалгаа өгөх боломжтой.