
Наран ургах шингэх: 08.19-17.31
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Аргын тооллын 1 сарын 26, Адъяа гараг. Билгийн тооллын 25, Онгоц одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.