Үндэсний супер лигийн сүүлийн тойргийн тоглолт өчигдөр үргэлжилж байгаа. Эхний тоглолт Сүхбаатар СБЛ Хүлгүүд 114:98 харьцаагаар Баянзүрх Их Өргөө Аравтуудыг хожилоо. Тус тоглолтонд Т.Санчир 35 оноо авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Д.Мөнхтүвшин гайхалтай байж 37 оноо, гурван удаа самбараас бөмбөг авалт хийжээ.Харин дараагийн тоглолт Баянгол Гурвантамир болон Дорнод Танан Гарьдуудын хооронд өрнөсөн. Тоглолт эхнээсээ л ширүүн болж хоёр багийн тамирчид талбайд үнэхээр шилдэг тоглолт үзүүлж байлаа. Ингээд тоглолтын эцсийн мөчид Гурвантамирчууд өрсөлдөгчөө 103:98 харьцаатай буулгаж авсан юм. Крис Лавсон 23 оноо авч Баянгол Гурвантамир багаа тэргүүлсэн бол С.Батбямба 21 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлсэн.
24tsag.mn



















































