
Увс аймгийн төв Улаангом хотод сар шинийн баярт зориулсан сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо. Барилдаанд үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдааны мөнгөн медальт Эрдэнэцогтын Лхамхүү түрүүлж, Шонхор биеийн тамирын дээд сургуулийн оюутан Мөнхжаргалын Улаанхүү үзүүрлэлээ. Шонхор дээд сургуулийн оюутан Б.Батбаян, Наранбулаг сумын харьяат ХААИС-ийн оюутан Мөнгөн нар их шөвөгт үлдсэн байна.
Улс аймгийн цолтнуудын барилдаанд улсын харцага А.Бямбажав түрүүлж, тойргийн аймгийн харцага Амарын Сайнбуян үзүүрлэж, Тэс сумын харьяат аймгийн заан Батжаргалын Мөнхбаяр, Завхан сумын харьяат аймгийн начин Ууганбаяр нар их шөвөгт үлдлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)