
Давосын 2014 оны чуулганаар дэлхийн дундаж цалинг тооцоолон гаргажээ. Хэрэв та өөрийнхөө цалинг бусад улс орныхтой харьцуулахыг хүсвэл http://edition.cnn.com/SPECIALS/2014/davos/global-wage-calculator/index.html?hpt=hp_c5 линкээр нэвтэрч орно уу. Ингээд жилийнхээ орлогыг бичээд үр дүнг харна. (татварын өмнөх орлого) Хэрэв та жилдээ 10 сая төгрөгний орлого олдог бол дэлхийн дундаж цалин буюу 17,888 долларын 61 хувийг авдаг болж таарч байна. Мөн Монгол Улсын жилийн дундаж цалин болох 6,690,600 төгрөгөөс 49 хувиар илүү цалин авч байна гэсэн үг. Таны цалин Этиоп улсын багшийн цалингаас тав дахин, Гуатемалагийн фермерээс дөрөв дахин, Тайландын цэвэрлэгчээс хоёр дахин өндөр байгаа ажээ. Харин Английн хатан хааны цалингаас 0,00021 дахин, Америкийн гүйцэтгэх захирлуудаас 0,06195 дахин бага болж таарч байна.
Сэтгэгдэл (3)