
Нийслэлийн авто замын газрын үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөө, Үр дүнгийн гурвалсан гэрээг өнөөдөр байгууллаа. Энэхүү гэрээний зорилго нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн, манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршиж
Гэрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-Үүл, Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Нямдаваагийн Гантөмөр, Төсвийн шууд захирагч Нийслэлийн Авто замын газрын дарга Доохүүгийн Нанзаддорж нар гарын үсэг зурсан юм.