БОНХЯ-ны удирдлагууд XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баяр цагаан сараа угтаж байгаль орчны салбарт он удаан жил, үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Уг хүндэтгэлийн уулзалтад байгаль орчны салбарт нэгэн насны ажил амьдралаа зориулж өндөр насныхаа амралтыг эдэлж байгаа 40 гаруй ахмад хүрэлцэн ирсэн байна.
Уулзалтын төгсгөлд БОНХ-ийн Сайд С.Оюун, Дэд сайд Б.Тулга, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд нар ахмадууддаа гарын бэлэг гардуулжээ.



















































