
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Газрын тосны тухай шинэчилсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж олонхийн саналаар дэмжлээ. Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаархи ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, бүтээгдэхүүн хуваалт, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул ийнхүү дахин боловсруулсан байна. Мөн тус хуулийн төсөлд хил зурваст байгаа газрын тосны ордыг хайх, олборлох заалтыг оруулжээ.
24tsag.mn