зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх жилийн өнгийг зурхайчид ийн тодорхойлов

2014-1-30
0
ЖИРГЭХ
Монголын төрт ёсны эртний уламжлалт хамгийн том баярын нэг болох цагаан сар хаяанд ирлээ. Энэ үеэр монголчууд үндэсний хувцсаараа гоёж, идээ будаагаар элбэг дэлбэг байж ирэх жилийн өнгөө тодорхойлдог. Мөн тухайн жилийн өнгө төрх хэр байхыг хамгийн ихээр сонирхдог.
Монголын төрт ёсны эртний уламжлалт хамгийн том баярын нэг болох цагаан сар хаяанд ирлээ. Энэ үеэр монголчууд үндэсний хувцсаараа гоёж, идээ будаагаар элбэг дэлбэг байж ирэх жилийн өнгөө тодорхойлдог. Мөн тухайн жилийн өнгө төрх хэр байхыг хамгийн ихээр сонирхдог.  Тэгвэл зурхайчид айлчлан ирж буй арвандолдугаар жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн өнгө төлвийг дараах байдлаар зурсан байна.

42c49ad314c47daebigМонголын Бурханы Шашинтны төв, Гандантэгчилэн хийдийн Тэргүүн, Их хамба гавж Бөхөл Дэмбэрэлийн Чойжамц

Өнтэй сайхан жил ургалаа

Байгалийн хийгээд эдийн баялаг нь хязгаартай, буруу харьцвал осолтой, эцэстээ барагддаг. Харин оюуны чадамж, сэтгэлийн хүч бол дээшээ хязгааргүй, доошоо гүн шавхагдашгүй баялаг, дундаршгүй ундарга билээ. Оюуны шим, ухааны охиор тэтгэгдсэн, үндэсний баялгаа бүтээвэл эцэг өвгөдөөс уламжлагдсан эх нутаг, газар шороо, уул усаа хайрлан гамнаж, үр хойчдоо нүүр бардам өвлүүлэхийн нэгэн үндэс болно...

Монгол залуус бусдыг хийсвэрлэн дагахаас татгалзаж, эх нутгийнхаа хөрсөн дээр бууж, сэтгэлийн боловсролыг эрхэмлэн, гэгээн гэрэл рүү тэмүүлэх итгэлт гарцыг уламжлалт шашин, эх соёлоосоо улам ихээр хайн бэдрэх болов. Хүмүүн хэмээгч нь бие, хэл, сэтгэл гурвын нэгдэл болохын тухайд сэтгэлээ зөвд чиглүүлж, бүх юмс зохист хэм хэмжээтэйг санагалзаж явууштай. Төр засаг нь ард олноо энхрийлсэн, хууль цаазаа туйлбартай чанд баримталсан, түмэн олон нь төрөө дээдэлсэн, гал усны гашуун зовлонгүй, эвдэрч самуурахын нигуургүй өнтэй сайхан жил ургалаа.

XYII жарны “Ялгуусан"" хэмээх Модон морь жилдээ, бурхад хойморт нь заларч, буян номын гэгээ тооноор нь цацарч, өтгөс буурлууд халуун бүлээрээ чуулж, элбэг дэлбэг, эв эетэй, цаг бусын зовлонгүй, барцадгүй мэнд, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай, гap газар, хөл хөсөр аж төрж, санасан бүхэн тань гагцхүү номын ёсоор сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй өрөөлийг Монгол түмэндээ өргөе.

тэрбишМонгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, зурхайч Урианхай  Л.Тэрбиш

Морин жил залууст амгалан, нялхаст ширүүвтэр

“Ялгуусан” хэмээх модон морин жилд хүмүүс өвчний шалтгаан болсон тачаал, урин, мунхагийг тэвчин боогууштай.

“Жилийн эзэн од”-ны үр нь: Хаад, албат сэлт хамаг ард нийтээр өөр зуураа найрамдюу. Үр тариа арвижих ба тарнич, засалч нарт буянтай болюу.

“Жилийн эзэн гараг”ийн үр нь: Галын хүчин арвижих тул гал түймэр хийгээд халдварт хижиг өвчин, нянгийн гаралтай өвчин, зүрний өвчин, умайн өвчин, цус харван өвчин зэргээс сэргэмжлүүштэй.  

“Хаан гараг”-ийн үр хаялга нь: Эрдэнэ мэт хүмүүний ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ.Үр тариа, жимс цэцэг дэлгэрнэ. Хүмүүн нүгүүд номын явдлаар явж хурмуй. Номхотгол төгөлдөртнүүд өргөл, хүндлэлийг олмуй. Хаан нугуудын хүчин арвижюу.

“Түшмэл гараг”-ийн түмнээ нөлөөлөх үр нь: Элдэв гэм, тотгор гарах нь элбэг. Хүмүүн нүгүүд өвчнөөр нэрвэгдэн, эд баялаг доройтох нигууртай тул өглөгийн сэтгэлийг эрхэмлэн бариуштай. Хүчтэй салхи шуурга дэгдэн, үр тариа боловсроход муу нөлөөтэй байж болзошгүй.

Харин  “Шороон үхэр”-ийн шинжээр жилийн эхээр цастай, хуучин хөх ногоо сайтай, жилдээ хур чухаг, зуны дунд сараар мөндөр цохимтгий өвс, ургамалтай жил болно. Үхэр хариулаач залуу хүмүүн тул залууст амгалан, нялхаст ширүүвтэр, өвгөдөд ширүүн байх шалтгаантай. Түшмэд эрх хүч сайтай, хур сайтай, ард олон амгалантай жил болохын нигууртай жил болохыг бэлгэдэж буй.

fgfgfДашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав

"Ялгуусан" хэмээгч морин жил өглөгч байх болно

“Тийн ялагч" хэмээх усан могой жил шувтарч, “Ялгуусан” хэмээх модон морь жил ургаж байна. Могой жилд монголчуудын хувьд амар амгалан, үр өгөөжтэй, амжилт бутээлээр дүүрэн өнгөрлөө.  Ирэх жил ч мөн ийм байх бололтой.

Билэгдвээс монгол түмний минь шутээн болсон морин жил айсуй. Хүмүүн гэгч сэтгэлийн амьтан бөлгөө. Санасан бүхнээ бүтнэ хэмээн сэтгэвээс бүтдэг учиртай. Иймд морин жил ард түмний минь хийморь шүтээний талаасаа ч, туулсан зам мөр, тохиосон учирсан бүхнийг эргүүлэн санахад ч үр өгөөжөө харамгүй хайрладаг, нэгэн үгээр хэлвээс өглөгч жил болох төлөвтэй. Ерөнхий зураглалыг ажваас хур бороо таарсан, мал сүрэг, эд агуурс элбэг дэлбэг гэжээ. Залууст ээлтэй, ажил үйлс нь саадгүй бүтэх сайхан жил гарах нь ээ. Харин эзэн биеэ хичээвээс зарим нэг халууны өвчин эмгэгээс өөрийгөө сэргийлэх боломж бий.

Хүн бүр өөрт оногдсон жилийн засал, номоо хийлгэвэл саад тотгор үгүйрч, сэтгэлчлэн бүтэх үүд өмнө тань нээгдэх болно. Монгол түмэн минь cap шинэдээ сайхан шинэлээрэй.

bagshМонгол Улсын хүний гавьяат эмч, “Манба Дацан” хийдийн тэргүүн, билгүүн номч, хамба лам Д.Нацагдорж

Морин жилд аянга цахилгаан, үер усны аюулаас болгоомжлох хэрэгтэй

XVII жарны модон морин жил монгол түмэнд ээлтэй сайхан жил гарна. Гэхдээ зарим нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Хаврын улирал илүү сартай байгаа учраас удаан зүтгүүр байх нягууртай байна. Мөн зундаа хур бороо бага, гандуу, зарим үед хэт халах учир иргэд болгоомжтой байх учиртай. Иргэд аянга цахилгаан, бороо, мөндөр, үер усны аюулаас болгоомжлох жил болно. Мөн мод, үр тарианы боловсруулалтад анхаарууштай жил шүү. Үр боловсролт жаахан хүндрэлтэй байна. Өвөл цагийн хувьд цас нэлээд орох магадлалтай. Ханиад, халдварт өвчин хүн малд илрэх байдал бий. Элэг, цөсний өвчтэй хүмүүс анхаарах хэрэгтэй. Уушги, амьсгалын замын архаг өвчтэй хүмүүс биеэ анхаарч, эмчлүүлэх нь зүйтэй.

zairan_byambadorj“Монгол бөө мөргөл төв”- ийн тэргүүн, зайран Д.Бямбадорж

Уул уурхайгаас болж байгаа хэрүүл тэмцэл намдана

2014 он сайхан жил болно. Хур бороо ихтэй. Өвөл, хавар урт болно. Байгаль дэлхий маань алсаараа өөрчлөгдөж байгаа болохоор энэ тэнд ус, нарны аюултай. Энэ нь сүүлийн үед хурдацтай хөгжиж буй соёл иргэншилтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, эх дэлхийтэйгээ буруу харьцсанаар хүн төрөлхтөн өөрсдөө аюулд ороод байгаа юм. Монголд ерөнхийдөө төвшин сайхан байна. Нийгмийн хувьд морь жилд заавал нэг хөдөлгөөн орж ирдэг. Уул уурхайгаас болж байгаа хэрүүл тэмцэл намдаж, түмэн олны сэтгэлийг зассан, төр нь төвшин болох сайхан цаг ирнэ. Хөх морин жил хөх монголчуудын сүлд хийморь сэргэнэ гэж бөөгийн буултад орж ирсэн. Мөн энэ жил Монголд газар хөдлөхгүй. Харин дэлхийн өөр оронд томоохон хэмжээний газар хөдлөлт болно.

sdadasd_500x500Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн зурхайч хамба лам Ж.Гончигсүрэн

Өндөр суудалтнуудад тэрс жил болно

XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морь жил ирж байна. Энэ жил “Шороон үхэр”-ийг модон морин жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон дүрсэлбэл үхэр нь ногоон толгойтой, эвэр, чих, сүүл, дөрвөн шийр нь улаан, цагаан ходоодтой, хөх омруу бүхий ногоон зүсийн, амаа ангайж сүүлээ зүйн тийшээ шарвасан хэмээн зурхайн цаг тооллын цаглабарт зурсан байна. Мөн үхэр хариулаач нь улаан нүүртэй, хөх дээлэн дээр шар бүс бүсэлсэн, баруун гэзгээ чихнийхээ урдуур унжуулсан, хос гутлаа өмсч, олсон шилбүүр барьсан идэр залуу үхрийнхээ баруун талд алхаж явна гэсэн зурлага гарсан. Энэ нь ирэх жил аливаа зүйл элбэг дэлбэг хангалуун амар амгалан хийгээд ажил үйлс өндөр бүтээмжтэй байхыг билэгшээсэн, өндөр суудалтнуудад тэрс, түшмэдүүд болон эгэл ардад ивээлтэй сайхан жил ирж байна.

Харин цаг уурын ерөнхий төлөв байдлын хувьд хаврын эхэн сард салхи шуурга ихтэй. Харин сарын дунд болон сүүлээр бага зэрэг гандуу байх төлөвтэй. Хаврын урь эрт орж байгаа нь хавар урт болохын дохио юм. Улс орны хувьд хууль цааз чангарна. Мөн ард түмний бие хэл, сэтгэлийн үйлээс хамааран тухайн жилийн өнгө бас харагддаг. Учир нь, ард иргэдийн бие сэтгэлийн үйлийг хянамгай байлгаж сайн сайхан зүйлийг дэмжиж, бие, хэл, сэтгэл гурвын үйлийг эрхэмлэн сайн сайхан зүйлийг бодож, бүтээж байхыг хэлж байгаа юм.

namsraiМонголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Намсрай

Улс төрийн талаасаа асар их хавчлага, эсэргүүцэл, хориг саадтай

Модон морин жилийн өнгө их тодорхой. Улс төрийн талаасаа асар их хавчлага, эсэргүүцэл, хориг саадтай. Гэхдээ намууд энэ жил л юу хийхээ харуулж чадахгүй бол өөр боломж бага даа. Хэрвээ 2014, 2015 оныг зохих ёсоор нь ашиглахгүй бол аль ч нам унах ажил үйлээ хийчихлээ гэсэн үг.

Энэ жил бол ялгуусан хөх, эр морин жил гэж байгаа юм. Нэрээс нь л харахад та зөв хөдөлж л чадах юм бол ялахын үүтгэл байгаа шүү гэсэн санаа.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ajaa taij (112.72.13.157)
    Namsraigiin engertnamiin gal ulan batlax xaragdaad baina.Zurxaigaa yadaj uls turjuulj namchirxalgui zurj boloxgui bainauu?
    2014 оны 02 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 32 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 42 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 21 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 33 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 48 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 56 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 24 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК