
Samsung компани Galaxy S5 ухаалаг гар утсаа энэ сард олон нийтэд танилцуулахаар болжээ. Энэ сарын 24-ний даваа гарагт Барселона хотод болох Mobile World Congress арга хэмжээний үеэр энэхүү үйл явдал болох аж. Тус компани энэ үйл ажиллагаагаа "Samsung unPacked 5" хэмээн нэрлэж, урилгаа тараагаад эхэлжээ.
Одоогоор шинэ гар утасны нууц задраагүй байгаа боловч илүү том дэлгэц, сайжруулсан камертай байхаас гадна хурууны хээгээр танидаг болно гэсэн хүлээлт хэрэглэгчдийн дунд бий. Эс бөгөөс энэ технологиуд Galaxy Gear ухаалаг бугуйн цагт шингэсэн байж ч болох юм.