
Лос Анжелесс Клиппэрсийн”Стейплэс” талбайд эцсийн мөч хүртэл гал гарсан ширүүн тоглолт болж 112:116 харьцаатай Хитийн ялалтаар өндөрлөлөө. Тоглолт эхнээсээ төгсгөл хүртлээ өрсөлдөөнтэй өрнөж Гриффин, Леброн хоёр гоёмсог данкуудаараа үзэгчдийг бишрүүлж байлаа. Клиппэрс хэдийгээр самбарт илт илүү байсан ч хожил байгуулж чадсангүй. Хитээс “Хаан Жеймс” 31 оноо авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Гриффин, Кроуфорд нар нийлээд 74 оноо авсан хэдий ч ялагдал амслаа.