
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг өнгөрсөн тавдугаар сард ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь Төрийн банкны ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байхдаа 15 сая төгрөгөөр өөрийгөө урамшуулсан гэх асуудалтай холбоотой юм. Гэвч тэрбээр "Ерөнхий сайдын хамаатан Г.Дэнзэнд миний албан тушаалыг өгөх гэж намайг халсан" гэж мэдэгдэж байсан. Улмаар тэрбээр Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж өөрийгөө ажлаас үндэслэлгүй халсан хэмээн шүүхээр заргалдсан юм. Одоогоор Ш.Солонго хоёр шатны шүүхээр ялаад байгаа аж. Гэвч ажилд нь буцаан оруулах ёстой гэсэн шүүхийн хариуг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдсаар байгаа гэнэ. Тиймээс өнөөдөр Дээд шүүхээс гомдлыг хэлэлцэхээр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)