
Шорт трекийн эрэгтэйчүүдийн 1500 метрийн шигшээ уралдаан өчигдөр боллоо. Канадын тамирчин Шарль Амлен хоёр минут 14.985 секундэд барианд орж, алтан медаль хүртсэн бол Хятадын тэшүүрчин Тянью Хань хоёр минут 15.055 секундэд замаа туулан мөнгөн медалийн болзол хангаж, Хятадын эхний медалийг эх орондоо авчирчээ. Хүрэл медалийн эзнээр эзэн орны “нисгэгч” Виктор Ан хоёр минут 15.062 секундын амжилттайгаар тодорсон байна.