
Энэхүү киноны зохиолч, найруулагчаар Б.Тамир, продюссераар Н.Баяраа, С.Сарантуяа нар ажилласан бол гол дүрүүдэд М.Баярбат, Б.Одончимэг нар тоглож, Г.Золбоот, Ж.Оюундарь, Б.Навчаа, Б.Отгонбат, Э.Алдар, М.Бадамцэцэг, Б.Батсайхан, Ш.Жавхлан, О.Отгонбат, Б.Барслхагва нар оролцон тогложээ.
Тус киноны эхний нээлт буюу Хүндэтгэлийн нээлт “Тэнгис” кино театрт 12.00 цагаас болно. Энэ үеэр урлаг соёлоос төрөн гарсан бүх хосууд хүрэлцэн ирэх аж. Харин 15.00 цагаас “Өргөө” кино театрт хамтлаг, дуучид, Dj, show бартендр үзүүлбэр зэрэг арга хэмжээнүүд зохиогдох юм байна.
Дашрамд сонирхуулахад Валентины баярыг тохиолдуулан нээж байгаа тус киног 12,13-ны өдрүүдэд хүрэлцэн ирж үзсэн бүх хосуудад дэлхийн алдарт брэнд Guylian-ы зөөлөн чихрийн цуглуулгыг бэлэглэх аж.
А.Анар