
"Номаранг" корпораци НИТХ-ын төлөөлөгч, "Шар айраг" хамтлагийн ахлагч Г.Ганхүүгээс 282 сая 930 мянган төгрөгийн хохирол нэхэмжилж шүүхэд хандаад байгаа аж. Улмаар Г.Ганхүүгийн хувьд өнгөрсөн есдүгээр сард анхан шатны шүүхэд ялжээ. Дараа нь Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж "Номаранг"-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Тус корпораци заргаа авахаар Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд "Шар айраг"-ийн Г.Ганхүүг хариуцагчаар татсан иргэний хэргийг энэ сарын 20-нд хэлэлцэх тов гарчээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)