
Оросын уран гулгалтын шинэ од гэгдээд байгаа 15 настай Юлия Липницкаяд гавьяат тамирчин цол өгчээ. Тэрээр эх орондоо болж буй өвлийн олимпын наадмын багийн төрөлд оролцож алтан медаль хүртсэн. Ингэснээр хамгийн залуудаа олимпын медаль хүртсэн уран гулгалтын тамирчин болж түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Бяцхан орос охинд олимпын медалиа ихэрлүүлэх боломж бүрэн дүүрэн байгаа бөгөөд энэ сарын 20 –ны өдөр ганцаарчилсан уран гулгалтын төрөл хүч үзнэ. Мөн Юлия Липницкая өнгөрсөн нэгдүгээр сард европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль аваад байгаа.