
Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус их хурал энэ сарын 23-нд болохоор товлогджээ. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ч.Ганхуяг өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд тус их хурлыг хуралдуулж байгаа бөгөөд тэрээр өөрчлөлт шинэчлэлт хийх цаг нь болсон гэж үзсэн байна.
Энэхүү хурлаар манай улсын сагсан бөмбөгийн хүрээнд үүсээд буй үл ойлголцол, асуудлыг шийдвэрлэж, нэгэн зорилго, бүтэц чиглэлтэй болгоход анхаарч шийдвэрийг гаргах аж. Түүнчлэн МСБХ-ны удирдлага, бүтцийг шинэчлэхээр төлөвлөжээ.