
Мөн өндөгний цагаан дээр байцааны шүүс хийгээд маск тавихад ч өндөр үр дүнтэй. Үрчлээс ихтэй, сэлхэрч унжсан арьсыг өндөгний шар дээр байцааны шүүс хийсэн маск долоо хоногт хоёр удаа тавибал та залуужиж сайхан харагдах болно.
Хэрэв та хуурай арьстай бол өндөгний шар уургаар маск тавиарай. Тослог арьсанд өндөгний цагаан уургийг хөөсрүүлээд цайны халбагаар нэг чидун жимсний тос, эсвэл глицеринтэй найруулж түрхэх хэрэгтэй. Царай чинь булбарай толигор болж хүүхдийн арьс шиг зөөлөн болно хэмээн гоо сайханчид зөвлөж байна.