
Өчигдөр Монгол бөхийн өргөөнд сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болсон бол өнөөдөр Монгол Улсын Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх 224 бөхийн барилдаан болно. Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан 14:00 цагаас эхэлнэ. Харцага цолны хүндэтгэлийн барилдааныг Монголын Үндэсний Бөхийн Холбоо/МҮБХ/, “Жем Интэрнэшнл” ХХК-тай хамтран зохион зохион байгуулж байгаа аж.
Уг барилдааныг 2006 оны дөрвөдүгээр сарын 23-нд анхан зохион байгуулж, харцага цолны зөвлөлийг байгуулан даргаар нь тухайн үеийн хамгийн отгон харцага, одоогийн Улсын гарьд Д.Рагчааг сонгож байжээ.
Т.Хулан