
Энэ жилийн Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч буюу MVP –гээр Клэвлинд Кавилларс багийн залуу холбон тоглогч Кайр Ирвинг шалгарлаа. Тэрээр багтаа хожил авахад хамгийн их тус нэмэр болсон бөгөөд нийт 31 оноо, 14 оновчтой дамжуулалт хийжээ. Түүнтэй энэ шагналын төлөө өрсөлдөж байсан гол хүн бол багийн анд К.Энтони юм. Бүх оддын тоглолтонд хоёр дахь удаагаа сонгогдож оролцсон тэрээр Дүйкийн их сургуулиас сагсан бөмбөгийн гараагаа эхлэсэн бөгөөд анх удаа үндэсний сагсан бөмбөгийн Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч боллоо.