
Спортын олон төрөлт тэмцээнд нийт 18 гаалийн газар, хороодыг төлөөлж 8 багийн 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Тэмцээнийг шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, билльярд гэсэн 5 төрлөөр зохион байгуулсан бөгөөд багийн ерөнхий дүнгээр Гаалийн Ерөнхий Газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, амжилтын алтан медалийн эзнээр тодорчээ.
Удаах байранд Гаалийн ерөнхий газрын баг тамирчид орж амжилтын мөнгөн медалийн эзэн болсон бол гуравдугаар байранд Гаалийн Ерөнхий Газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газар баг тамирчид тус тус шалгарсан аж.
Д.Ундрах /24tsag.mn/