
Тэмцээний сүүлийн өдөр 61, 70, 86, 125 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдсан бөгөөд 61 кг-ын жингийн ангилалд барилдсан ҮШБ, Хилчин СПОРТ хорооны тамирчин Э.Ням-Очир мөнгөн медаль хүртсэн байна.
Э.Ням-Очир хагас шигшээ барилдаанд Азербайжанчуудын гол найдлага тавьж байсан тамирчдын нэг болох Ахмед Гварзатиловыг 7:1 харьцаатай ялсан ч шигшээ барилдаанд АНУ-ын бөх Жимми Кеннедид ялагджээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)