
Үндэсний супер лигийн плэй оффын хоёр дахь тулаан УБ Альянс Тех ШУТИС Харцага болон Дорнод Танан Гарьд багуудын хооронд өрнөсөн юм. Гал гарсан ширүүн өрсөлдөөн дунд болсон тус тоглолтонд Харцага баг 82:77 –оор хожил авлаа. Ердөө тавхан онооны зөрүүтэй шийдэгдсэн тус тоглолт ордонд цугласан үзэгчдийн цөсийг хөөргөж чадсан гэхэд болно. Эхний тулаанд амжилттай ялалт байгуулсан УБ Альянс Тех ШУТИС Харцага баг цувралыг тэргүүлж эхэллээ.