
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Увс аймгийн прокурорын газраас санаачлан Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүх шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тагнуулын газар зэрэг хуулийн байгууллагуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, дарга нарын дунд дардасны тэмцээн гэсэн спортын 3 төрлөөр 6 багц 52 медаль, Шилжин явах цомын төлөөх тэмцээнийг амжилттай зохион байгуулж аваргуудаа тодруулсан байна.
Үүнд:
Гар бөмбөгийн тэмцээнд
1-р байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба
2-р байр Аймгийн Прокурорын газар
3-р байр Тагнуулын газар
Сагсан бөмбөгийн тэмцээнд
1-р байр Аймгийн Прокурорын газар
2-р байр Цагдаагийн газар
3-р байр Шүүх шинжилгээний алба
Дардасны тэмцээнд
1-р байр Тагнуулын газар
2-р байр Цагдаагийн газар тус тус байр эзэлсэн бөгөөд багийн нийлбэр дүнгээр Аймгийн Прокурорын газар Тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, өргөмжлөлөөр шагнуулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/