
Тодруулбал "Sweetymotion", "Киви", "Гурван охин", "Extacy" хамтлагууд "Миний ээж", "Үртэй хүн жаргалтай", "Ээждээ очихсон" зэрэг 10 гаруй дуунаас бүрдсэн попури хийсэн байна. Тэд дууныхаа клипэнд эгэл жирийн 30 гаруй ээжийг тоглуулсан бөгөөд клип тун удахгүй цацагдаж эхлэх гэнэ.
Түүнчлэн тэд орчлонгийн сайхан ээжүүддээ зориулж, "Мөнх амьдраарай ээжээ" хэмээх мюзикл тоглолт хийхээр зэхжээ.
А.Анар