
Түүний тав дахь бие даасан “Монгол ээж” цомог нь өнөөдрөөс худалдаанд гарч байгаа бөгөөд цомогт нь эх хүний нинжин сэтгэл, хайр энэрэлийг магтан дуулсан нийт арван дуутай.
Тэрээр энэхүү цомгийнхоо мялаалга болгож, гуравдугаар сарын 5, 6-нд 19:00 цагт “Монгол ээж” амьд тоглолтоо Монголын үндэсний циркт хийхээр товоо зарлаад байна.
Уг тоглолт нь шинэ цомогт багтсан дуунууд төдийгүй, хит дуунуудаас нь бүрдсэн юм. Дашрамд дурьдахад “Харанга” хамтлагийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд ойн арга хэмжээний эхлэл болгон “Монгол ээж” тоглолтоо хийж байгаа ажээ.
Хөгжимчдийн бүрэлдэхүүн монголын шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн юм. Үүнд: Никитон хамтлагийн гитарчин МУСТА Д. Өлзий-Орших, Соёл-Эрдэнэ хамтлагийн бөмбөрчин МУСТА Б. Цолмон, “New star” студын даралтат хөгжимчин МУСТА С.Гантөр, “Брос рекордс”-ийн хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин МУСТА Г. Онон. Никитон хамтлагийн басс гитарчин МУСТА Г. Буян-Өлзий нар оролцоно. Тоглолтонд урилгаар МУГЖ Т. Ариунаа, МУСТА X. Оюунбилэг нар болон “Харанга” хамтлаг оролцож та бүхэнд ая дуугаа өргөнө.
Тоглолтын тасалбар 40.000 төгрөгний үнэтэй ба www.easyticket.mn сайтаар худалдаалагдах юм.
24tsag.mn