
Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английн Арсенал клуб талбай дээрээ өнгөрсөн жилийн аварга Байрен Мюнхен клубтэй тоглож хоёр гоолын зөрүүтэй хожигдол хүлээлээ. Гоолуудыг Тони Кроос, Томас Муллер нар хийжээ. Ингэснээр “Их буучид” дараагийн шатанд шалгарахын тулд заавал айлын талбайд хоёр гоолын зөрүүтэй хожил авах шаардлагатай болоод байна.