
Италийн алдарт “Улаан харууд” болох АС Милан клуб талбай дээрээ Испанийн төлөөлөл Атлетико Мадрид клубтэй тоглосон юм. Тус тоглолтонд Испаничууд 1:0 харьцаатай хожил авч Италчуудыг хүнд байдалд орууллаа. Тоглолтын цорын ганц гоолыг 83 дахь минутанд Диего Кошта хийжээ. Хариу тоглолт хоёр долоо хоногийн дараа Испанид болно.