
Тэрээр 21, 23, 24-ны өдрүүдэд тоглолтоо хийхээр төлөвлөсөн ч фенүүдийнхээ хүсэлтээр дахин 25, 27-нд дахин тоглохоор болсон. Гэтэл ирэх сарын 4, 5, 6-ний өдрүүдэд дахин тоглогдох болжээ. Ингэснээрээ нийт 8 удаа тоглогдож, гавьяат С.Жавхлан 8 өдөр фенүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэж, дуутай, хууртай нижгэр өнгөрөөх нь ээ.
Үндсэрхэг үзлээ уран бүтээл, үзэл санаа, хувийн амьдралдаа дээдэлж явдаг дуучин тоглолтод хүрэлцэн ирэхдээ үзэгч олон монгол дээлээ өмсвөл хамгийн том "бэлэг" болно гэдгийг хэлж байгаа.
Дашрамд дуулгахад, төрсөн өдрийнхөө буюу өнөөдрийн тоглолтынхоо орлогыг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт эгчтэйгээ осгосон бяцхан охинд /гурван настай охины биеийн байдал нь хүндхэн байгаа/ хандивлах юм.
24tsag.mn