"М Галакси студи"-ээс зохион байгуулсан залуу уран бүтээлчдийг дэмжих "Alfa music" төслийн ялагч тодорлоо. Уг төсөлд Чойжоо, Тэнүүн, Баярцэнгэл, Номин, Хишгээ зэрэг зургаан залуу уран бүтээлчид өрсөлдсөн. Залуу дуучин Номин "Хэвээрээ" дуугаараа оролцож тэргүүн байранд оржээ. Тэрбээр алдарт дуучин Бруно Марсын тоглолтыг Хонконгоор аялангаа үзэх эрхээр шагнууллаа. Ингээд түүний Хэвээрээ дууны live бичлэгийг хүргье.