
Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг "Харанга" хамтлаг эмэгтэйчүүдийн баяраар “BEST OF HARANGA” V.I.P тоглолтоо хийхээр болсон билээ. Тэгвэл тус тоглолтын талаархи хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагаас "Blue sky tower"-ийн "Diamond" танхимд болох гэж байна.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Стрингс" клуб ажиллаж байгаа бөгөөд тоглолт ирэх гуравдугаар сарын 8-нд "Blue sky tower"-ийн “Vegas Club”-т болно.
А.Анар