
Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр Германы “Дюссельдорф 2014” Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Тэрээр “D” группэт таарсан өрсөлдөгч бүрээ цэвэр ялж итгэл төгс тэргүүлсэн. Улмаар зооны аваргын төлөө “С” группийн тэргүүн бөх Бразилийн Корреад торгуулаар ялагдсан юм. Гэхдээ аварга маань дагах барилдаанд ОХУ –ын тамирчин Сергей Самойловичийг даралтаар цэвэр ялж хүрэл медалийн эзэн болсон байна. Аваргадаа баяр хүргье.
Сэтгэгдэл (3)