“Сочи 2014” цасан цагаан өвлийн олимпийн наадам хагас сарын турш тамирчдын ялалт, ялагдлын алтан хором бүрийг бидэнд мэдрүүлээд өнгөрсөн шөнө хөшигөө хаалаа. Эзэн орон өнгөрсөн Ванкуверийн олимпод тун тааруу оролцсон алдаагаа засч нутагтаа медалийн тоогоороо тэргүүлэх зорилтыг тавиад байсан юм. Тэгвэл ах нар маань зорилгодоо хүрч 13 алт, 11 мөнгө, 3 хүрэл медаль авчээ. Тэдний араас Норвеги, Канад улсууд оржээ. 2018 оны олимп Солонгос улсад болно.


Сэтгэгдэл (1)