
“Сочи 2014” өвлийн олимпийн наадмын хамгийн сүүлийн медалийн эзэд хоккейн эрэгтэйчүүдийн төрөлд тодорлоо. Алтан медалийн төлөө Канадын шигшээ Шведийн шигшээтэй учраа таарсан юм. Канадчууд тоглолтын эхнээс л гайхалтай тоглолт үзүүлж байсны ачаар өрсөлдөгчөө 3:0 харьцаатай буулган авч алтан медалийн эзэн болсон юм. Ингэснээр “Агч модны навчны орон” олимпийн наадамд ес дэх удаагаа аварга болж байгаа нь энэ ажээ.
Сэтгэгдэл (1)