
Испанийн “Ла лиг” –ийн 25 дугаар тойргийн тоглолтонд Барселона клуб Реал Сосьедадын талбайд зочилон тоглож 1:3 –аар гутамшигт хожигдол хүлээлээ. Ингэснээр тэд урт удаан хугацаанд тэргүүлж ирсэн лигийн тэргүүн байраа “заналт” өрсөлдөгч Реал Мадрид клубэд алдаад байна. Барселонагаас нэр төрийн ганц гоолыг дөрвөн удаа дэлхийн шилдэгээр тодроод байгаа Месси хийжээ.