
Реал Мадрид талбай дээрээ Элчи клубыг хүлээн авч гурван гоол оруулж итгэл төгс ялалт авчээ. Тоглолтын гоолуудыг Иско, Бэйл, Айшэр нар хийжээ. Ингэснээр эзэн хааны баг 2013/2014 оны улиралд анх удаагаа лигээ тэргүүлж үзэж байгаа юм. Тэдний араас Барселона, Атлетико Мадрид нар гурван оноо дутуу нэхэж явна. Магадгүй тун удахгүй болох эль каласико хэн нь аварга болох вэ? гэдэг асуултанд маш том хариулт өгөх биз ээ.