
Барби хүүхэлдэй шиг болох гэж тэмүүлэх эмэгтэйчүүдийн солиорол туйлдаа хүрчээ. Саяхан АНУ-ын Калифорни мужийн иргэн 38 настай Блонди Беннит хуванцар барби хүүхэлдэй шиг амьгүй, ухаангүй болох гэж ховсдуулж байсан тухайгаа интернэт хэрэгслүүдээр цацсан байна. Тэрээр бяцхан охин байхаасаа барби хүүхэлдэй болохыг мөрөөддөг байсан гэнэ. Үргэлж барбитай адилхан хувцаслаж эрчүүдийн анхааралд өртдөг байсан Блонди бүсгүй “Би жинхэнээсээ барби болмоор байна. Хүн шиг бусдын асуултанд хариулж, ярилцмааргүй байгаа учраас ухаангүй болохыг хүссэн юм” хэмээн ярьжээ. Блонди гэдэг нь түүний жинхэнэ нэр биш гэдгийг уншигч та шууд гадарласан байх. Энэ эмэгтэй нэрээ хүртэл өөрчилж, гоо сайхны хагалгаанд 40 мянган доллар зарцуулсан юм. Хуванцар секс тоглоом болох туйлын хүсэлтэй тэрээр зорилгодоо хүрэх гэж хэд хэдэн удаа ховсдуулж байсан гэнэ. “Намайг хүмүүс галзуу гэдэг ч гэр бүлийнхэн минь дэмждэг шүү” хэмээн Блонди ярьж байна.

Сэтгэгдэл (2)