
Холливудын мөнхийн гоонь эр гэгддэг байсан Жонни Депп гэрлэхээр болжээ. Тэрээр өөрийн сүйт бүсгүй Амбер Хердэд үнэтэй бөгж бэлэглэсэн нь папарацциудын хараанд өртжээ. Шинжээчдийн үзэж буйгаар Амбер Хердийн зүүсэн зуйван хэлбэртэй алмаз эрдэнэ бүхий алтан бөгжний үнэ хамгийн багадаа 100 мянган ам.доллар хүрэх магадлалтай гэнэ.