Найруулагч
С.Бямбын "Алсын удирдлага" уран сайхны кино Тэнгис кино театрт энэ сарын 27-нд буюу нөгөөдөр нээлтээ хийх гэж байна. 2013 оны 10-р сард БНСУ-ын Азийн Канн
хэмээгдэх Пусаны олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийж, тэргүүн
шагналыг хүртсэн уг кино Монголын үзэгчиддээ хүргэхэд бэлэн болсон гэдгийг уг үйл ажиллагааг зохион байгуулагчид нь хэлж байна.
Тус киноны талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр 12.00 цагаас Сөүлийн гудамжны ХААН банкны 1 давхарт байрлах Улаан гэр галерейд болох аж.

Тус киноны талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр 12.00 цагаас Сөүлийн гудамжны ХААН банкны 1 давхарт байрлах Улаан гэр галерейд болох аж.

Т.Хулан