
Тус хамтлагийхан ойгоо угтаж хамгийн үнэнч шүтэн бишрэгчиддээ зориулсан “Best of Haranga-Дандаа хамт” нэртэй V.I.P тоглолтыг ирэх сарын 8-нд Blue Sky Tower –ийн Vegas club-т хийхээр болсон.
“Харанга” хамтлагийн шилдэг 20 дуу эгшиглэх энэхүү тоглолтоо тэд “СТРИНГС” Монголын анхны амьд хөгжмийн клубтэй хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Тасалбар ердөө 400 ширхэг л хэвлэгдэх бөгөөд “Харанга” хамтлагтай нэг үдшийг дуулж өнгөрөөх үзэгчид ердөө л 400 хүн байх гэнэ. Цөөн тооны үзэгчдэд зориулан хийж байгаа VIP тоглолтын тасалбар 150, 200 мянган төгрөг аж.
24tsag.mn